Женнифер Анистонд юу тусалсан бэ?

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Женнифер Анистонд юу тусалсан бэ?

Нэгэн үе Холливуудын гайхалтай хос гэгдэж байсан жүжигчин Женнифер Анистон, Брэд Питт нарын салалтаас хойш олон жил өнгөрсөн ч тэдний романстай холбоотой дуулиан тасрахгүй байна. Женнифер Анистон, Брэд Питтээс салсны дараа тоглосон “The Break-Up” кино сэтгэлийн шархаа эдгээхэд нөлөөлсөн гэж саяхан нэгэн сонинд ярьсан гэнэ. Гэр бүл салалтын тухай өгүүлдэг уг киноноос Женнифер Анистон  ийм бэрхшээлийг шийдэх шилдэг аргыг олж харсан ажээ. 

Шинэ найз залуутай болсон 42 настай жүжигчин бүсгүй “Хүн амьдралдаа шинэ хуудас нээхэд юу нь болохгүй гэж?” хэмээн ярьж байгаа гэнэ. Түүнийг алдар нэр авчирсан телевизийн цуврал “Найзууд” киноны  Рэчелийн дүрийг тэрбээр өөрийнх нь тоглож байсан кинонуудаас хамгийн шилдэг нь болсон гэж үздэг байна.

Женнифер Анистон “Найзууд” надад их зүйл өгсөн. Рэчелийн дүр миний хувийн амьдрал болон Холливуудад нэр алдартай болоход маш их нөлөөлсөн” гэж тэрбээр ярьсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж