Жастин Тимберлейк Жессикатай дахин нийлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Жастин Тимберлейк Жессикатай дахин нийлжээ

Жастин Тимберлейк дөрвөн жил үерхсэн найз бүсгүй Жессика Биелтэй дахин нийлжээ. Тэд дөрвөн сарын өмнө хоёр тийш  болсон ч эвлэрсэн бололтой. Өнгөрсөн ням гаригт хос хоёр Торонто хотод хамт зугаалж явсан гэнэ. Энэ хугацаанд Жастин Тимберлейк зүгээр байгаагүй гэнэ. Түүнийг “Хар хун” киноны од сайн найз Мила Кунисд нүд унагах болсон гэж сонинууд бичиж байсан билээ. 30 настай дуучин эр энэ хугацаанд Холливуудын жүжигчин бүсгүйчүүд Оливиа Вайлд, Эшли Олсен нартай нэр холбогдож амжсан юм. Гэвч олон жил хамт амьдарсан найз бүсгүй Жессика Биел түүний хувьд хамгийн онцгой бүсгүй хэвээр байгаа бололтой. Тэрбээр “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний амьдралд түүнээс өөр илүү эрхэм хүн байхгүй. Би үүнээс өөр зүйл хэлж чадахгүй нь. Хайртай хүмүүсээ ялангуяа Жессикаг би хамгаалах ёстой” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж