Амьд хөгжмийн шилдэг “Нисванис” хамтлаг ОХУ-ын Владивосток хотноо болох “V-ROX-2016” олон улсын амьд хөгжмийн фествивальд гоцлон тоглоно.
Уг наадам ирэх наймдугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд болох юм байна. Энэхүү амьд хөгжмийн наадамд оролцож буй гурав дахь монгол хамтлаг болж байгаа аж. Сонирхуулахад “V-Rox” фестивальд, 2014 онд “Mohanik”, 2015 онд “The Colors”хамтлагууд Монгол улсаа төлөөлөн оролцож байжээ.
А.СҮРЭН