АНУ-ын Ардчилсан Намын Эрх баригчид АНУ-ын Конгрессын доод танхимд Флоридагийн ижил хүйстний шөнийн клубт гарсан хэргээс үүдэн галт зэвсгийн хяналтыг чангатгахыг шаардан суулт хийв.
Бүгд Найрамдах намын Сенатор Суйзан Коллины санал болгосон террорист үйлдэл хийх магадлалтай хүмүүсийн жагсаалтад багтсан хэсэг бүлэг хүмүүст галт зэвсэг худалдаалахыг хориглох хуулийн төслийг Ардчилсан Намын Топ Сенатор Харри Рейд дэмжсэн нь бусад ардчилсан намын гишүүдийг эсэргүүцэхэд хүргэсэн аж.
Конгрессийн гишүүн, Ардчилсан намын эрх баригч Жон Левайс гишүүдийг бууж өгөхгүй байхыг уриалсан бол Бүгд Найрамдах намын төлөөлөгч Паул Райн үүнийг олон нийтэд ил болгохгүйн тулд Цагаан Ордон дахь бүх камерыг унтраасан боловч гишүүд сошиал медиагаар дамжуулан Tвитерт зургаа постлон, онлайнаар мессеж илгээн, livestream-шууд бичлэг хийж байгаа аж.
Ерөнхийлөгч Барак Обама өөрийн Tвитерээр дамжуулан “Галт зэвсгийн хууль зөрчсөн үйлдлийг дарах нь хамгийн хэрэгтэй зүйл” хэмээн Жон Левайст талархсанаа илэрхийлжээ.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC