Оросын эдийн засаг “шахагдсаар” байна. Гэхдээ ДНБ-ний үйлдвэрлэлийн уналт өмнөх жилийнхээс суларсан хэмээн Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлэв.
Зургадугаар сарын 16-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Петербургийн олон улсын чуулга дээр эдийн засгийн уналтыг амжилттай тууллаа гэж мэдэгдсэн юм. Харин энэ оны тавдугаар сарын 19-нд ОУВС Оросын эдийн засгийн талаарх дүгнэлтээ сайжруулж, уналтыг нь 1,5 хувьтай байна гэж бууруулсан юм. Ирэх жилд уналт 0,7 хувь болно гэв. Засгийн газрын авч байгаа арга хэмжээ нь банкны системд тус боллоо гэж тус сан үзжээ.
Дэлхийн банк ч мөн зургадугаар сарын эхээр Оросын эдийн засгийн дүгнэлтийг сайжруулан гаргаж, энэ жил 1,2 хувийн уналттай байна гэжээ. Харин ирэх жилд 1,4 хувиар өснө гэв. Зургадугаар сарын 1-нд Оросын үйл ажиллагаатай салбаруудын ажил хэргийн идэвхийн индекс (PMI) тавдугаар сард дөрвөн сарын хугацааны хамгийн доод төвшинг заажээ.
Энэ оны эхний улиралд тус улсын ДНБ нь 1,2 хувийн уналттай, өнгөрсөн онд 3,7 хувийн уналттай байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР