Зикагаас болж үр хөндөлт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

Зикагаас болж үр хөндөлт нэмэгджээ

New England Эрүүл мэндийн сэтгүүлээс гаргасан судалгаагаар зика вирусаас улбаалан Латин Америкт үр хөндөлт их хэмжээгээр нэмэгджээ. Бүс нутаг дахь бусад улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийг зика вирус тархаж буй энэ үед жирэмслэхгүй байхыг зөвлөсөнЛатин Америкийн орнуудад үр хөндөлт нь хууль бус боловч эмэгтэйчүүдийн дунд зикагаас үүдсэн үр хөндүүлэх хандлага нь ихсэж байгаа аж.

Women on Web сайт нь жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч, үр хөндүүлэх эмийг онлайнаар ихээр худалдаалж байгаа нь хамгийн толгой өвтгөсөн асуудал болоод байгаа гэнэ. 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд Пан Америкийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан Зика вирусын талаарх анхааруулгаас өмнө ч тус сайтад мянга мянган эмэгтэйчүүд хандаж байсныг судлаачид тогтоожээ. 2015 оны арваннэгдүгээр сарын 17-оос 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх хүсэлтэд дүн шинжилгээ хийжээ.

Энэхүү дүн шинжилгээд Бразил болон Экуадор улсуудын засгийн газраас гаргасан жирэмслэхгүй байх зөвлөмжийн дагуу үр хөндөлтийн тоо байх ёстой хэмжээнээс хоёр дахин ихэссэн гэсэн дүр зураг гарсан байна.

Улс

Дундаж тоо хэмжээ

Зика вирус тархсны дараа

Өсөлт

Бразил

582

1210

+108%

Колумб

102

141

+39%

Коста Рика

49

67

+36%

Эл Салвадор

18

24

+36%

Экуадор

34

71

+108%

Хондурас

21

36

+76%

Венесуэл

45

86

+93%

Жирэмслэхийг хориглоогүй бусад оронд үр хөндөлтийн тоо эдгээр орнуудаас хамаагүй бага байгаа аж.

Women on Web-д хандсан Перу эмэгтэй:

-Надад үнэхээр хэцүү байна. Би одоо хоёр сартай жирэмсэн. Гэтэл манай оронд зика вирус тархаж байна. Би өвчтэй хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа учраас жирэмслэлтээ зогсоомоор байна гэсэн бол Венесуэль эмэгтэй “Би хүүхдэд хайртай л даа. Гэхдээ би үүнийг хэн хэндээ зөв шийдвэр гэж бодохгүй байна. Би үр хөндүүлмээр байгаа ч хэнд хандахаа мэдэхгүй байна, надад яаралтай туслаач” гэжээ.

Судалгааны багт ажиллаж буй Кэмбриджийн Их Сургуулийн Доктор Катерин Айкен BBC-д өгсөн ярилцлагадаа “Бүх л улсын засгийн газар Зика вирусын халдварын үеэр “Битгий жирэмсэл” хэмээн зөвлөсөн нь маш олон эмэгтэйчүүдийг сайн дураар үр хөндүүлэхэд хүргэж байна. Энэ бүс нутагт үр хөндөлт үнэхээр газар авч байна” гэжээ.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж