Хэрэгжээгүй хүслүүд хэрэгжсэнээсээ долоон дор

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

Хэрэгжээгүй хүслүүд хэрэгжсэнээсээ долоон дор

Ошо Бясалгалын Төв

Би бүхнийг мэдрэхийн төлөө. Би бүр бүх туршлагуудыг мэдрэхийн төлөө. Тиймээс оюун ухаанд чинь ямар нэг буруу юм хийх хүсэл төрвөл хий гэж хэлнэ. Түүнийхээ гайг чи үүрнэ л дээ, би чамайг аврахгүй. Уурламаар байвал уурла. Шунамаар байвал шуна.

Эцсийн эцэст чи л зовно. Үр дүнгээс нь мултарна гэж байхгүй, зовох л болно. Гэхдээ чамд хүсэл байгаа л бол зоргоор нь тавь. Яагаад гэвэл чи үүнийг хийхгүй бол хүслийн үр байсаар байх учир чамайг дахин дахин татсаар л байна.

Хэрэгжээгүй хүслүүд хэрэгжсэнээсээ долоон дор. Хэрэгжсэн юмны дэргэд хэрэгжээгүй юмнууд илүү чанга чамайг барьж байдаг. Чи хэрэгжүүлээд, мэдрээд, ойлгосон цагтаа түүнээс ангижирч чадна.

Тийм болохоор ертөнцийг зөв тань. Яарах юмгүй. Хар захын талбайг зөв тань, тэгэж байж л түүн рүү нуруугаа харуулаад явах цагт эргэж харах хүсэл ч төрөхгүй, дахин санах ч үгүй байх болно. Дахиад нэг эргээд харах хүсэл төрөх ёсгүй. Ийм байдалд хатуу шийдвэр гаргаж хүрэх ёсгүй. Ийм байдалд гүн туршлага, танин мэдэхүйн үндсэн дээр хүрэх ёстой.

Юмыг туулж өнгөрүүлсний дараа л ийм ухаарал бий болно. Яагаад гэвэл, нэг өдөр чи: “Энэ хогонд чинь үнэ цэнэтэй юм юу байгаа юм бэ?” гэж боддог.

ОШО
“Үүлгүй аадар” номноос…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж