Чөлөөт цаг сонирхол, хобби

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

Чөлөөт цаг сонирхол, хобби

Ямар нэгэн хоббигүй бүсгүй хүн бол амьдралаас мэдрэх сайн сайхан зүйлийнхээ нэгийг дутуу хүртэж байгаа л гэсэн үг юм. Хүн чөлөөт цагаа сайхан өнгөрүүлж чадаж байж амьдралд зөв тэнцвэрээ олдог биз. Түүнчлэн ямар нэгэн хоббитой хүн амьдралдаа илүү их аз жаргалыг мэдэрдэг.

Ядаж л бүтэлгүй хайртай учраад шаналж байлаа гэж бодоход хоббитой хүн бол тэрнийгээ хийхэд чамайг орхин одсон хэн нэгэн “тэнэг” залууг мартах хугацаа богиносно л гэж бод. Би үүнд бүр 100 хувь итгэлтэй байна. Би амьдралдаа нэг их олон бүтэлгүй хайртай учирч үзээгүй ч хэн нэгэнтэй ойртож дотносоод салах болоход салалтын хүнд хэцүүг надтай хамт хамгийн үнэнчээр хуваалцаж даван туулахад тусалдаг зүйл маань миний хобби. 

Энэ үед би нөүтбүүкнийхээ гарыг нүдээд юу ч хамаагүй бичээд сууж байхад дороо тайвширч эрч хүч баяр баясгалан зүрхэнд минь суусан бяцхан тэр хөндүүр газрыг дүүргээд дор нь эмчлээд орхидог юм даа. Тэгэхээр та хоббитой байна гэдэг бүсгүй таны амьдралд нэгэн баяр баясал нэмдэг эх булаг суваг үргэлж нээлттэй байна гэж хэлж болно. 

Ажил амралтаа зохицуулж сурахад чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэх таны чадвар их чухал үүрэг гүйцэтгэнэ. Өдөр бүр л нэг хэвийн зүйл буюу зөвхөн хичээл ажил хийгээд явдаг хүмүүс илүү их уур уцаартай байдаг төдийгүй стресст хурдан өртдөг байна. Товчхондоо бол хобби хүний чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхол таныг ажил амьдралаа тэнцвэртэй зөв авч явахад тусладаг гол зүйлүүдийн нэг юм. Мөн эмэгтэй хүн хажуу дахь эр нөхөр, найз залуугийнхаа ч хоббиг хүндэтгэдэг байх хэрэгтэй юм. Зарим нэгэн явцуу эмэгтэйчүүд би одоо түүнтэй сууж эхнэр нь болсон юм чинь түүнийг яасан ч миний дур гэж боддог ч юм уу нөхрийнхөө хоббиг үл тоож хорих цагдах байдал ажиглагддаг.

үргэлжлэл: www.erkhembayar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж