1997 оны 11-р сарын 19-нд бүх дэлхийгээр тархсан нэгэн баярт мэдээ бол Кенни, Бобби Маккоги нарын гэр бүлд долоон ихэр хүүхэд төрсөн мэдээ байлаа. Дөрвөн хүү, гурван охин төрж, өдгөө тэд 18 нас хүрч байна. Өчүүхэн бага жинтэй төрсөн хүүхдүүдийн хамгийн бага нь 1130 грамм төржээ. Эмч нар долоон ихрийг аврахын тулд бололцоотой бүх арга хэмжээг авсан байна. Түүгээр ч үл барам хүүхдүүдийн төрөлтийг тухайн үед “Эмнэлэгийн ид шид” гэж нэрлэж байлаа. Бяцхан ихрүүдийн зураг “Time & Newsweek” сэтгүүлийн нүүрэн дээр гарсан бөгөөд бүх үндэсний сувгуудаар ер бусын онцгой гэр бүлийн талаар хэрхэн хүүхдүүдээ өсгөн бойжуулж байгаа талаар мэдээлж байлаа. Компаниуд хүүхдийн тэжээл, төрөл бүрийн хоол хүнснээс эхлүүлээд эрүүл мэндийн тусламж үзүүлж байв.
Аав, ээж нь хүүхдүүдээ Кенни, Келси, Натали, Брендон, Алексис, Натан, Джоэл гэсэн нэр өгсөн байна. Түүнээс гадна ихрүүд нэг ойтой Микаэла гэдэг эгчтэй бөгөөд тэрбээр өдгөө нөхөрт гарч, тусдаа амьдарч байгаа юм байна. Маккогийн гэр бүлийн энэ гайхамшигт нууц хүүхдүүдийг гэдсэнд байх үеэс задарчээ. Хосууд ЕКО төвд хандсан бөгөөд эмч нар тэд нарт долоон ихэртэй болсныг дуулгасан байна. Бурхны өгсөн бэлгийг тэд байгаагаар нь хүлээж авах шийдвэр гаргажээ. Үр хүүхэдтэй хүн хүүхдээ хүмүүжүүлэхэд ямар их хугацаа, асаргаа сувилгаа, үйл явдал болдгийг мэднэ. Энийгээ долоогоор үржүүлж үзвэл үнэхээр асуудал байгаа биз. Гэвч Кенни Бобби хоёр тэр бүх давааг давж, ялалт байгуулаад байна. Тэдний гэр бүлд ойр дотны найзуудаас гадна бусад буяны байгууллагууд тусламжийн гараа сунган туслаж байв. Хамгийн эхний бэлэг унтлагын өрөө бүхий байр байлаа. Хүүхдүүд үнэ төлбөргүй хооллохоос гадна амралтаараа үнэгүй амрах эрхээр хангагдаж байв. Төрснийх нь дараа сургуулиа төгсөөд дээд сургуульд орох эрхийн бичиг хэд хэдэн дээд сургуулиудаас санал болгосон байна.
Энэ жил 7 ихэр 18 насныхаа баярыг тэмдэглэжээ. Брендон сургуулиа төгсөөд цэрэгт явах бол Алексис сурган хүмүүжүүлэгч, Натали бага ангийн багш, жижиг Кенни барилгын инженер, Натан Джоэл хоёр программист болцгоохоор төлөвлөсөн байна. Харин Келси Айова мужийн хор дуу дуулдаг бөгөөд цаашид мэргэжлийн дуучин болох хүсэлтэй. Тэд нэг нэгэндээ зөвхөн ах дүүс төдийгүй жинхэнэ сайн найзууд. Эцэг эх нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргасан билээ. Том Кенни буюу аав нь төмөр бүрдэг үйлдвэрт ажилладаг , ээж Бобби нь бүх насаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд багшилж байсан бөгөөд тэдэнд их дотно хандаж байжээ.
Ихрүүдийг хөдөлмөрт дуртай болгон хүмүүжүүлжээ. Одоо хүүхдүүд том болцгоож, ажил амьдралын гараагаа эхлэхээр удахгүй үүрээ орхин нисэх болсондоо нэг талдаа баяр хөөртэй байгаа боловч нөгөө талдаа уйтгартай байлаа. Найман хүүхдийн ээж Бобби “Би олон хүүхдийн ээж болно гэсэн тэр өдрийг хэзээ ч мартахгүй. Олон эргэлзээ, сэтгэл хөдлөлөөр дүүрэн өдөр байсан .Гэхдээ бид бурханд итгэсэн. Бурханаас бидэнд ирүүлсэн төлөвлөгөө байсан. Тийм ч учраас бид олон шалгалт сорилт, хүнд даваануудтай тулгарч байсан ч бүгдийг даван гарснаар олон баяр, хөөр баясгалантай учирсан юм. Тиймээс би хүүхдүүдээрээ бахархаж байна” гэж ярилаа.
Д.ЦЭЭНЭ