Гар утсаа түр орхихыг хүсье

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

Гар утсаа түр орхихыг хүсье

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах хүүхэд, залуусыг компьютерийнхээ араас босч, гар утсаа түр орхин, биеийн тамир, спортоор хичээллэхийг уриалжээ.

Түүний хэлсэнчлэн дэлхийн бүх хүмүүсийг биеийн тамир, спортоор хичээллэхийг дэмжих нь “Олимпийн өдөр”-ийн зорилго юм. 1894 онд сэргэн мандсан орчин үеийн олимпийн хөдөлгөөний улам хүчирхэг болгохын тулд 1948 оноос эхлэн “Олимпийн өдөр”-ийг тэмдэглэж иржээ.  

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт, ОУОХ-ны гишүүн 206 орон “Олимпийн өдөр”-ийг ёслон тэмдэглэж, олимпизмийн сэдэв дор соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Монголын үндэсний олимпийн хороо энэхүү өдрөө “Olympic house”-ын гадна талбайд тэмдэглэж, олимп, дэлхийн аварга олон тамирчид оролцлоо.

Онцлог нь, жил жилийн шилдэг тамирчдад олгож ирсэн цомын загвар хөшөөнд мөнхөрч, гантиг чулуун “Бөртэ чоно” олимпийн ордны өмнө сүндэрлэв. Монголын тамирчдын амжилт, хийморийг билгэдсэн энэ дурсгал олимпийн жилд ийн нээгдсэн нь билэгшээлтэй юм.

Скайтел групп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж