Байнгын хороод хуралдсангүй

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдсангүй

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр гурван байнгын хороо хуралдах ёстой байлаа. Гэвч нэг нь буюу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, батлан хамгаалах салбартай холбоотой хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.

Эл асуудлыг хоёрхон гишүүний ирцтэйгээр буюу УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар оролцож хэлэлцсэн юм. Тэднээс гадна цөөн тооны гишүүн ирсэн гэж байгаа боловч картаа ирцэнд оруулж, бүртгүүлснээс биш биечлэн хуралдаанд оролцоогүй байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч одоог хүртэл хуралдаагүй байна.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал амьтаны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Тахарын албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг тус бүр хийх ёстой байсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж