Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Баагаагийн Баттөмөр МАН-аас УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт нэр дэвшиж буй билээ. Түүнийг өчигдөр сонгуулийн тойрогтоо хамрагдах Дархан сумын аймгийн Өргөө багийн иргэд сонгогчидтой уулзалт хийх үеэр Нийгмийн ардчисан эмэгтэйчүүдийн холбооны эмэгтэйчүүдийн төлөөлөл ирж, дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн тус багийн ахмадууд нэр дэвшигч Б.Баттөмөрийн сонгуулийн ажилд амжилт гаргахыг ерөөн, ууган нам, тулхтай эдийн засагчаа дэмжихийг уриалав.
Өргөө багийн уулзалт дээр нэр дэвшигч Б.Баттөмөр улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярьж, үүнээс гарах гарцыг мөн тайлбарлав. Эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан тэрбээр эл чиглэлээр 10 гаруй ном туурвисан туршлагатай хүн юм.
Мөн тэрбээр уулзалтын үеэр МАН-ын мөрийн хөтөлбөрт ард түмний амьдралыг өөд татаж, иргэдээ ажилтай, орлоготой болгох, ая тухтай амьдруулах, залуусын мэдлэг боловсролыг чанаржуулах, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах гээд олон асуудлыг тусгасан талаар иргэдэд танилцуулсан юм. Эдийн засгаа хөл дээр нь босгож, намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх туршлагатай, мэдлэг чадвартай хүн гэдэгт сонгогчид Б.Баттөмөрт бүрэн итгэлтэй байгаагаа хэлж байна.
Мөн уулзалтын үеэр ахмад настан Б.Одонгоогийн хэлсэн үг олны анхаарлыг ихэд татсан юм. Тэрбээр “Энэ хүн Авлигатай тэмцэх газраас “Шударга ёсны төлөө” шагнал авч байсан. Өнөөдөр албан тушаалтнууд АТГ-т шалгагдаж, баривчлагдаж хоригдож байна гэх мэдээлэл гарахаас биш шагнуулж байна гэж би сонсож байсангүй. Харин энэ хүнийг Татварын Ерөнхий газрын дарга байхад энэхүү шагналыг шударга ажилласных нь төлөө өгч байсан гээд бодохоор ямар хүн болохыг олон үг хэлүүлэлтгүй хүмүүс ойлгох биз ээ ” хэмээсэн юм. Мөн тэрбээр улс орон өрөндөө баригдсан энэ хүнд үед ард түмэн хойч ирээдүй, үр хүүхдээ бодоод зөв сонголт хийхийг Дарханчууддаа уриалав.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН СОНГУУЛИЙН 43 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Б.БАТТӨМӨРИЙН СОНГУУЛИЙН ШТАБ