“НӨАТ-аас хожсон мөнгөөрөө унаатай болно”

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

“НӨАТ-аас хожсон мөнгөөрөө унаатай болно”

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/-ын хуулийн дагуу сард хоёр удаа явуулж буй сугалааны тавдугаар сарын хонжвороос Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Б.Авирмэд 20 сая төгрөгийн азтан болжээ. Тэрбээр цахилгааны мөнгөө тушаагаад баримтаа бүртгүүлсэн нь ийнхүү азтан болгосон байна. Б.Авирмэд болон түүнтэй адил азтан болсон иргэд өнөөдөр /2016.06.23/ Гааль татварын ерөнхий газраас батламжаа гардан авсан юм.

Б.Авирмэд гуайн хувьд азын мөнгөөрөө унаатай болохоор гэр бүлийн хүнтэйгээ ярьж буйгаа энэ үеэр хуучиллаа. Тэрбээр “Манай суманд цахилгааны мөнгө төлөхөд л баримт өгдөг юм. Миний хувьд нэг хэсэг хүний хаягаар баримтаа бүртгүүлдэг байсан. Сүүлд өөрөө хаяг нээгээд баримт бүртгүүлж эхэлсэн. Гэтэл азтан болчихлоо. Энэ дашрамд хэлэхэд Их Уул сумынхныгаа хаяг нээж, баримтаа тогтмол бүртгүүлж байгаарай хэмээн уриалмаар байна” гэлээ.

Өнөөдрийн хувьд тавдугаар сарын 1-31-ны хооронд баримтаа бүртгүүлсэн азтануудын батламжийг гардуулсан юм. Тэдний дунд хамгийн бага нь 1240 төгрөгөөр гоймон худалдаж аваад азтан болсон тохиолдол ч байв.

Энэ удаад:

  • 20 сая төгрөг – 1
  • 4 сая төгрөг – 11
  • 500 мянган төгрөг – 82
  • 100 мянган төгрөг – 845
  • 20 мянган төгрөг 8.307 хүн тус бүр азтан болсон байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж