Франц дахь эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Тулуза”-гийн хагас хамгаалагч Мусса Сиссоког эгнээндээ нэгтгэхийн төлөөх өрсөлдөөнд “Манчестер Юнайтед” хүч түрэн орж ирсэн гэнэ. Английн Премьер лигийн аваргууд Францын шигшээ багийн шилдэг тоглогчийн төлөө нутаг нэгтнүүд болох “Арсенал”, “Ливерпуль” болон “Манчестер Сити”-гийн хамт өрсөлдөх болж байна. Сиссокогийн тухайд өдгөө 21 настай бөгөөд өөрийгөө Европын хөлбөмбөгийн хамгийн топ төвшинд сорихыг хүсч буй тухайгаа ам нээсэн. Тэрбээр хоёр жилийн өмнө шигшээдээ анх дуудагдсан бөгөөд тэр цагаас хойш Францын шигшээ багийн өмсгөлтэй гурван тоглолтод оролцжээ. “Тулуза”-гийн бүрэлдэхүүнд найман жил хүчин зүтгэсэн Сиссоко Будант Албионд очих шилдгүүдийн эгнээг чимж буй. Тиймдээ ч “МанЮ”-гийн босс Сэр Алекс Фергусон эзгүйдсэн орон зайгаа Сиссокогоор нөхөхийг эрмэлзэж байгаа бололтой. Учир нь тус багийн Пол Скоулз зодог тайлж, Овен Харгрийвзтэй багийн удирдлага гэрээгээ сунгаагүй, харин хоёр ч улиралд зээлийн гэрээгээр өөр багт хүч сорьсон Даррон Гибсон “Сандерлэнд”-ийг зорьж магадгүй байгаа учир хагас хамгаалагчийн байрлал хүнгүйдээд байгаа юм.
Зарим эх сурвалжууд Сиссоког “Олд Траффорд”-д авчрахад долоон сая фунт стерлинг хангалттай гэж үзэж байна.
С.Цэлмэг