АБГББХ хаалттай хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

АБГББХ хаалттай хуралдаж байна

УИХ-ын даргын захирамжаар хаврын чуулганы хуралдааныг энэ сарын 23 буюу өнөөдрийг хүртэл түр завсарлуулсан. Өнөөдрөөс УИХ-ын байнгын хороод хуралдаж эхлэхээр товлоод байгаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон ч одоог хүртэл хуралдаан эхлээгүй байгаа юм.

Тэгвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д хаалттай хуралдаж байна. Уг байнгын хороогоор дөрвөн асуудлыг хэлэлцэх ёстой. Хэдийгээр ирц бүрдээгүйц тус байнгын хороо хуралдаж эхэлсэн байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж