УИХ-ын даргын захирамжаар хаврын чуулганы хуралдааныг энэ сарын 23 буюу өнөөдрийг хүртэл түр завсарлуулсан. Өнөөдрөөс УИХ-ын байнгын хороод хуралдаж эхлэхээр товлоод байгаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон ч одоог хүртэл хуралдаан эхлээгүй байгаа юм.
Тэгвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д дөрвөн асуудлыг хэлэлцэх ёстой. Одоогоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Цолмон нар хуралдааны танхимд ирээд байна.
Г.ДАРЬ