Баян улсад ч ядуус бий

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

Баян улсад ч ядуус бий

Иргэн баян бол улс баян гэдэг. Эсрэгцүүлбэл улс баян бол иргэн баян байх ч магадлалтай. Иргэд нь ажил орлоготой, нийгмийн идэвхтэй, адаглаад л хөдөлмөрлөж байж амьдарна гэдгийг ойлгож гэмээнэ улс орон илүүтэй хөгжих билээ.

Манай улсын нийт хүн амын дийлэнх олонх нь хөдөлмөрийн насныхан буюу 15-60 насны иргэд байдаг. Гэвч тэднээс ажил хөдөлмөр эрхэлж, байнгын орлоготой аж төрж буй нь тийм ч олонгүй. Хийе гэвч ажил олдохгүйн зовлон бий. Үүнээс болж ядууралд өртөн, аргагүйдээ шуудай үүрч яваа нь ч цөөнгүй.

Гэтэл дэлхийн топ баян орны нэг Өмнөд Солонгос улсад ажил нь байсаар атал залхуугаасаа болж гудамжинд гарагсад цөөнгүй. Хаа холын хөгжиж буй орныхон төдийгүй хөгжингүй орны иргэд ч Солонгост зорин очиж, ажил хөдөлмөр эрхэлдэг. Тус улсад цагийн ажлын систем нэвтэрч, үйлдвэр, үйлчилгээний аль ч байгууллагад цагаар, өдрөөр ажиллан амжиргаагаа залгуулах бүрэн боломжтой. Ажлын хөлс өндөр хэр нь хүнс, хоолны өртөг төдий л өндөргүй болохоор мөнгө хураах гэж, амин зуулгаа тэтгэх гэсэн гадаад иргэдийн тоо жил жилээр нэмэгдэж байдаг. Харамсалтай нь солонгосчууд дунд ядуусын тоо буурахгүй байна. Баян оронд ядуу амьдарч буй эдгээр хүмүүсийг гоочлох гэсэндээ бус гар хөдөлж байж ам тосдоно, иргэд нь ам тосдохын хэрээр улс хөгжинө гэдгийг илэрхийлэхийг хүсч энэхүү мэдээллийг бэлтгэв.

Ардчиллын бэлгэдэл Америкт ч, хөгжлөөрөө манлайлагч Европын орнуудад ч гудамжинд суугаад гуйлга гуйсан, метроны буудлаар хоноглосон хүмүүс мэр сэр харагддаг. Тэр бүхэн хүн өөрөө л хичээхгүй бол бусдын бүтээсэн баялгийг алгаа тосоод авахгүй гэдгийг сануулсаар байна.

А.АЯЛГУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж