Улсын бүртгэл статистикийн газар иргэний үнэмлэх дахин хэвлүүлэх, шинээр авах захиалгад дарагдаад байгаа. Тус газраас иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон хугацаа нь дууссан иргэд өнгөрсөн 7 хоногт багтаж иргэний үнэмлэхээ захиалбал сонгуулиас өмнө гаргана хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл иргэний үнэмлэхгүй байсан ч сонгуульд оролцох эрхтэй юм байна. Учир нь сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр санал авах байранд урьдчилсан хүргүүлсэн бөгөөд иргэн хуруугаа уншуулаад сонгогчдын нэрийн жагсаалтад байвал саналаа өгөх боломжтой юм байна. Мөн иргэний цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлээд санал хураах өдрөөс өмнө авч чадаагүй иргэд цахим машинаас авсан лавлагаагаар саналаа өгч болох аж.
Харин шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн заавал иргэний цахим үнэмлэхтэй байж саналаа өгөх юм байна.
Б.БАТ