93 хүн аянганд ниргүүлэн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

93 хүн аянганд ниргүүлэн амь үрэгджээ

Энэтхэгийн хот Bihar Jharkhand хотод аянга бууж, 20 хүн хөнгөн шархдан, 93 хүн амь үрэгджээ.

Мягмар гарагт Энэтхэгт орсон аадар борооны үеэр хүчтэй аянга цахилж, цөөнгүй хүн амь үрэгджээ. Тэдний ихэнх нь тариалангийн талбай дээр ажиллаж байжээ. Тус улсын хувьд борооны улиралд аянга цахих нь энгийн үзэгдэл ч энэ удаад хоёр өөр газарт хүчтэй аянга ниргэжээ. 56 хүн Bihar-т, 37 хүн Uttar Pradesh-д тус тус амь үрэгджээ. Энэтхэгийн Гамшиг зохицуулах газрын ахлах ажилтан Anirudh Kumar AFP мэдээний агентлагт хэлэхдээ “Хохирогчдын ихэнхи нь хүүхэд эмэгтэйчүүд байсан” гэсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн хохирогч Rohtas:

-Бороо ороход бид хоргодох байр луу үтэр түргэн орсон. Аянга хоргодох байрыг ниргэснээс бид тэр дороо ухаан алдсан. Бид юу болоод байгааг огтхон ч ойлгоогүй, буцаад ухаан орохдоо ямар нэгэн зүйлд хүчтэй цохиулсан юм шиг мэдрэмж төрсөн гэжээ.

Энэтхэгийн Ерөнхий Сайд Narenda Modi амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газрын тооцооноос харахад 2005 оноос хойш жил бүр Энэтхэгт 2000 хүн аянганд цохиулснаас үүдэн амь үрэгддэг байна. Тус улсад зургадугаар сараас есдүгээр сар хүртэл бороо улирал үргэлжилдэг аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж