Унтахын өмнө зурагт үзэх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Унтахын өмнө зурагт үзэх хэрэггүй

Сургуулийн өмнөх насны, тодруулбал 3-5 настай багачууд оройн 19.00 цагаас хойш зурагт үзвэл шөнө тайван нойрсож амрахад нь сөрөг нөлөө үзүүлдгийг судлаачид олж тогтоолоо. Ялангуяа, ямар нэг аллага, зодоон, байлдаантай кино, нэвтрүүлэг үзсэн бол бүр ч ихээр нөлөөлдөг гэнэ.


Ер нь унтлагын өрөөндөө зурагттай хүүхдүүд нойрондоо муу байдаг. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд 600 хүүхдэд ажиглалт хийн дээрх дүгнэлтийг гаргасан юм. Өдөрт олон цагаар зурагт үздэг хүүхэд нойрондоо муу байх, үүнээс болж ядарч сульдах магадлал тун өндөр хэмээн дээрх эрдэмтэд сануулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж