Зун цаг, зун цаг сайхан даа….хэмээн дуулах зун цаг ирж, аяллын улирал эхэлжээ. Зуны урин цагаар найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ аялахаар төлөвлөж байна уу. Хэрэв тийм бол эх орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэж, зугаатай өдрүүдийг өнгөрүүлэхийг хүсвэл дараах аяллыг сонирхоно уу.
1. “Асуулт фото аялал-2016” /утас: 99172365/
- Хаана: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар
- Хэзээ: 7 дугаар сарын 2-ны бямба гарагт Чингис хааны талбай дээр уулзана.
- Аяллын үнэ:40.000 төгрөг
- Дэлгэрэнгүй: Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг болон www.asuult.net сайт, "Студи-3" агентлаг хамтран 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Аялагчдад футболк, малгай тараах бөгөөд аялагчид тус бүр 20 гишүүнтэй баг бүрдүүлнэ. Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газрын зүг автобустай аялагчид маань хөдлөх юм байна. Энэхүү аяллын хүрээнд гэрэл зургийн болон спортын олон төрлийн тэмцээн зохион байгуулж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болно.
2. "Аглаг бүтээлийн хийдийн аялал” /утас: 88048738/
- Хаана: Төв аймгийн Борнуур сум
- Хэзээ: 7 дугаар сарын 2-ны өдрийн 8:30 минутад Ялалтын талбай дээр цуглана.
- Үнэ: 16000 төгрөг. Үүнд тээврийн зардал, нэвтрэх билет хөтөч тайлбарлагч багтана.
- Дэлгэрэнгүй: “Зуун зам”аяллын компаниас зохион байгуулж байгаа Аглаг бүтээлийн хийдийн аялалд оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Аглаг бүтээлийн хийд нь Төв аймгийн Борнуур сумын нутагт Далийн хавцал гэх уулс, ус тэгширсэн байгалийн хосгүй үзэсгэлэнт газар байрладаг. Улаанбаатар хотоос Аглаг бүтээлийн хийдэд ирж, очихын 196 км замыг туулна. Тиймээс биед хөнгөн, дулаан чөлөөт хувцас өмсч, нарны шилээ авахаа бүү мартаарай. Мөн замын хүнсээ гэр гэрээсээ өөрсдийн идэх дуртай хоолоо бэлдэн, халуун цай, идэх дуртай бусад бэлэн бүтээгдэхүүн, хүнсний зүйлээ авч явна.
3.“Хяргас нуурын хэцүү хад, Увс, Хөвсгөл нууруудаар” /утас: 9177 9977/
- Хаана: Хяргас, Увс нуур болон Хөвсгөл далай
- Хэзээ: 7дугаар сарын 6-нд 9:00 цагаас Баянгол дүүргийн 11-р хороо ЭХЭМҮТ-ийн урд, Төв Гандангийн буудал дээр цуглана.
- Аяллын үнэ:300.000 төгрөг. Үүнд 14 хоногийн унаа, хоол гээд бүх зүйл багтсан.
- Дэлгэрэнгүй: Улаанбаатар хотоос Төв аймаг, Архангай, Завхан, Увс, Хөвсгөл аймаг гэсэн маршруттайгаар байгалийн үзэсгэлэнг мэдэрч, 14 хоногийн турш аялцгаана.
4.“Dream trip party” /утас: 9918918 /
- Хаана: Хөвсгөл далай
- Хэзээ: 7 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд
- Аяллын үнэ: 299.999 төгрөг
- Дэлгэрэнгүй: Энэхүү гурван өдөр, хоёр шөнийн сонирхолтой парти аяллыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд автобус, усан завьны аялал хийнэ. Мөн дижэй Тэмүүжин, Соко нар электро хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх гэнэ.
5.“Хөвсгөл нуур-2016” аялал / утас: 9498-9297/
- Хаана: Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудаар
- Хэзээ: 7 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд
- Үнэ: 250.000 ₮
- Дэлгэрэнгүй: Хөвсгөл нуурыг зорих аялал маань гурван шөнө дөрвөн өдөрт болох бөгөөд эх орныхоо үзэсгэлэнт байгаль дунд аялан танин мэдэх, гэрэл зураг буулган авахад гол зорилго орших юм. Аяллын төлбөрт Амарбаясгалант хийд, Уран тогоо уул, завьтай аялал, гэр амралт, амтат хоол, гэрэл зурагчин, хөтөч, Хөвсгөл далайн 2.000 км аяллын тээврийн зардал зэрэг дээрх бүгд багтах гэнэ.
6."Цэцээ гүн" өдрийн аялал / утас: 9498-9297/
- Хаана: Богд уул
- Хэзээ: 7 дугаар сарын 3-ны өдөр 08:30-д Монголын хүүхдийн ордон дээр цуглана.
- Үнэ: 15.000 төгрөг
- Дэлгэрэнгүй: Үзэсгэлэнт байгаль дунд гэрэл зураг буулган авах, нэг өдрийг зөв боловсон өнгөрөөх, шинэ найз нөхөдтэй болох боломжтой бөгөөд Бичин жилийн сүлд хийморийг даатган хайрхандаа хүндэтгэл үзүүлэх ажээ. Аяллын төлбөрт унаа, өглөөний цай, Дархан цаазат" газар зорчих хураамж зэрэг багтсан.