2012 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр олон улсын зах зээлд амжилттай босгосон 1,5 тэрбум ам.долларын Чингис бондын хөрөнгөөр дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлж, 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг ажиллуулснаар 60,000 орчим хүн ажилтай болсон байна. Ингээд Чингис бондын хөрөнгөөр ямар төсөлд хөрөнгө оруулалт хийсэн талаар товчхон мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
ЧИНГИС БОНДООС АВТО ЗАМ, БҮТЦИЙН САЛБАРЫН ТӨСЛҮҮДЭД 1.39 ИХ НАЯД ТӨГРӨГ ОЛГОЖЭЭ
Эрдэнэс Таван толгой, Шинэ төмөр зам, ТОСК-ийн төсөл, Иргэний нисэх, Амгалангийн дулааны станц, ТЭЦ-3, 4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төсөл, Геологийн төв лаборатори гэх мэт улсын хэмжээний томоохон төслүүдэд 1.95 их наяд төгрөг олгосон.
АЙМГИЙН ТӨВҮҮДИЙГ НИЙСЛЭЛТЭЙ ХОЛБОХ АВТО ЗАМТАЙ БОЛСОН
Уг төсөлд 570 тэрбум төгрөг хуваарилж, нийтдээ 1.800 км зам баригдсан байна. 1992-2012 оны хоорондох 20 жилийн хугацаанд нийт 2,087.0 км авто зам барьж 5 аймгийг Улаанбаатар хоттой холбосон бол Чингис бондын санхүүжилтээр 2012-2015 оны хугацаанд 2,283.7 км авто зам барьж Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон. Увс, Говь-Алтай, Дорнод, Завхан, Ховд 5 аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох ажил үргэлжилж байна.
"ГУДАМЖ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 33 УУЛЗВАР ШИНЭЧЛЭГДСЭН
Нийт 33 уулзварын төсөл хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод баригдах хурдны хоёр замын техник эдийн засгийн үндэслэлийг хийж, Туул голын даланг дагуулан барих хурдны замын ажилд 1.9 сая доллар олгожээ.
2012 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр олон улсын зах зээлд амжилттай босгосон 1,5 тэрбум ам.долларын Чингис бондын хөрөнгөөр дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлж, 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг ажиллуулснаар 60,000 орчим хүн ажилтай болсон байна. Ингээд Чингис бондын хөрөнгөөр ямар төсөлд хөрөнгө оруулалт хийсэн талаар товчхон мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
"ЧИНГИС ХААН" БОИНГ-767 ОНГОЦТОЙ БОЛСОН
Монгол Улс анх удаа Боинг-767 онгоц худалдаж авсан. Үүнд зориулж Чингис бондоос 2.9 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тогтоолоор батлагдсан дүн нь 115.0 сая доллар бол эргэн төлөлтийн дүн 81.3 сая доллар болжээ.
БУЯН-УХАА ХОРООЛОЛ БАРИГДАЖ 260 МЯНГА АЙЛ ОРОН СУУЦТАЙ БОЛЖЭЭ
Буянт-Ухаа I, II, Шинэ яармаг зэрэг томоохон цогцолбор хороололбаригдаж эдгээр болон бусад төсөл арга хэмжээний үр дүнд 260 мянга орчим иргэн тохилог орон сууцтай болж, улмаар Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлжээ.
ҮХАА-Н ТАВАН САЛБАРЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР 64 ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
ҮХААЯ, Голомт банктай хамтраад ҮХААЯ-ны таван салбарыг дамжуулан санхүүжилтийн гэрээ байгуулж, 2013 оны наймдугаар сарын 12-ний өдөр 269.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Голомт банкинд 1.7 тэрбум төгрөгийг төслийн нэгжийн үйл ажиллагаанд зориулан олгосон байдаг. Дээрх таван салбарт төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй 64 зээлдэгчид зээл олгожээ.
Үүнээс гадна барилгын арматур, цементийн үйлдвэр, төмөр зам, барилга, ноос ноолуур, оёдол, арьс ширний үйлдвэрт санхүүжилт хийсэн байна. Мөн ТЭЦ III, IV станцыг өргөтгөх, Амгалангийн дулааны станцыг шинээр барихад санхүүжилт олгосноор сүүлийн 3 жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэр 348 МВт-аар, дулааны эх үүсвэр 636 Гкал.ц-аар нэмэгджээ.
Т.НОМИН