З.Энхболдын даргалсан парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах ойртсоор байна. Бүрэн эрхийн хугацааныхаа сүүлчийн чуулганы хуралдаанаа нөгөөдөр буюу баасан гаригт үргэжлүүлэхээр товлоод байгаа бөгөөд тойрогтоо, аймаг, сумандаа ажиллаж байгаа гишүүд Улаанбаатарыг зорин ирж, отгон чуулгандаа оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Тавдугаар сарын 24-нд УИХ-ын дарга захирамж гарган, хаврын чуулганыг сарын хугацаатайгаар завсарлуулсан. Уг хугацаа энэ сарын 23-наар дуусч, 24-нд буюу ирэх баасан гаригт УИХ-ын хаврын чуулган үргэлжлүүлэн хуралдахаар болсон. Өнөөдөр гурван байнгын хороо хуралдахаар тов гаргаад байгаа ч тойрогтоо ажиллаж байгаа гишүүд хуралдаандаа оролцох идэвх муу байх болов уу?
Сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байгаа энэ үед бүү хэл энгийн өдрүүдэд чуулганы хуралдаандаа суудаггүй нөхдүүд идэвхтэй оролцоно гэж итгэхэд хэцүү. Тэр тусмаа сонгуулийн санал хураах өдрөөс зургаахан хоногийн наана хуралдахаар товлосон байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанд хэн суух вэ дээ. Уг нь хаврын чуулганаар хэлэлцэж, батлах шаардлагатай олон чухал хууль байгаа бөгөөд хуульд зааснаар зургадугаар сарын 1-нээс өмнө УИХ-аар ирэх оны Үндсэн чиглэлийг хэлэлцсэн байх ёстой юм.
Ямар ч байсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, чуулганы хуралдаан болон Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ.
2016 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Байнгын хороо, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь.
НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Зургадугаар сарын 23-ны Пүрэв гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Бусад.
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Зургадугаар сарын 24. Баасан гариг:
Нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ.
Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
Ж.ЭРХЭС