“Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна?

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

“Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна?

Бэлэн мөнгө картнаасаа авахын тулд АТМ-ыг та биш АТМ таныг зорин ирдэг болж Монголын хамгийн том банк Голомт банкны “Явдаг АТМ” үйлчилгээ харилцагчдынхаа хэрэгтэй газар хэрэгтэй цагт хүрэн үйлчилсээр байна. 

АТМ буюу Автомат теллерийн машины эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед үйлчилгээнийхээ чанар, шуурхай байдлыг нэмэгдүүлэх үүднээс Голомт банк олон улсад түгээмэл ашиглагддаг mobile ATM буюу “Явдаг АТМ” үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцагчдынх нь хэрэгцээ шаардлагад нийцсэн чухам алхам болж байна.

“Явдаг АТМ” баяр наадмын үеэр хүн ихээр төвлөрдөг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг банкны үйлчилгээ авах боломж нөхцөл багатай  газруудад ажиллаж, эрхэм таны бэлэн мөнгөний эрэлт хэрэгцээг хангах бөгөөд цаашид “Явдаг АТМ”-ыг банкны үйлчилгээний хүртээмж багатай газруудад тогтмол ажилуулахаар төлөвлөж байна.

Монголын хамгийн олон карт эзэмшигчтэй Голомт банк 1999 онд төлбөрийн картын үйлчилгээг анхлан нэвтрүүлж байсан бол Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар ийнхүү “Явдаг АТМ” үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн наадамчин олонд санхүүгийн шуурхай үйлчилгээг үзүүлж байна.

 

Та “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулж, үйлчилгээ авах хүсэлтэй байгаагаа cardcenter@golomtbank.com  хаяг руу илгээгээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж