Мишель Обама Либери, Морроко, Испани дахь өсвөр насны охидуудын боловсролыг дээшлүүлэх зорилготой аяллынхаа үеэр Snapchat-д нэгджээ.
Сошиал ертөнцөд идэвхитэй АНУ-ын тэргүүн хатагтай залуучуудтай холбоотой байх зорилгоор Snapchat-ыг сонгожээ. Түүний хамгийн анхны пост нь өөрийнх нь селфи байв.
Обамагийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Мишель Обамагийн Snapchat-ийн дагагчид түүний "let’s move" компанит ажилд идэвхитэй оролцох боломжтойгоос гадна түүний өдөр тутмын амьдралыг сонирхож, Цагаан ордны гал тогоогоор аялах боломжтой болох аж.
Хамгийн сүүлд тэргүүн хатагтай өөрийн аccount-аараа дамжуулан Африкт хийх айчлалд зочноор алдарт жүжигчин Мерил Стрип болон Фрида Пинто нар уригдаж байгаа талаарх пост оруулжээ.
Мишель Обама маш идэвхитэй social media хэрэглэгч бөгөөд түүний TWITTER нь 4,58 сая, Instagram нь 5 сая дагагчтай болжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC