Чуулганыг пүрэв гаригт хуралдуулахаар зарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.06.22-нд нийтлэгдсэн

Чуулганыг пүрэв гаригт хуралдуулахаар зарлалаа

УИХ-ын даргын гаргасан захирамжаар энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулган хуралдах ёстой. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, чуулганы хуралдаан болон Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ. 

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн тавдугаар сарын 24-нд УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргахдаа “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулж байна” гэж мэдэгдсэн юм.

2016 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Байнгын хороо, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь.


НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Зургадугаар сарын 23-ны Пүрэв гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

​2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:


ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Зургадугаар сарын 24. Баасан гариг: 

Нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж