Үндэсний түүхийн музейд энэ сарын 10-ны 11.00 цагт “Чингис хаан” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд ЮНЕСКО-гын ерөнхий захирал Ирина Бокова оролцохоор төлөвлөж байгаа гэнэ.
Энэ удаагийн үзэсгэлэнд Үндэсний музей, Монгол цэргийн музей, Үндэсний номын сан, “Хархорум” музей болон ОХУ-ын музейгээс авчирсан үзмэр, эртний эдлэл цуглуулагчдад хадгалагдаж буй 28 эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулах юм байна. Нийтдээ 120 гаруй үзвэр гадаадад аялан явж байгаа бөгөөд анх 148 үзмэр дэлгэгдсэнээс 28-ыг нь энэ үзэсгэлэнгийн үеэр эх орондоо буцаан авчрахаар болжээ. Учир нь, тус үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс өмнө нь манай музейд гарч байсан үзүүлж байсан үзмэрүүдийг биш шинэ үзмэрүүдийг үзэгчдэдээ үзүүлэх бодлого барьж байгаа тул эдгээр 28 үзмэрийг авчирч байгаа гэнэ. Улаанбаатар хотноо дэлгэх “Чингис хаан” үзэсгэлэнгийн хугацаа дуусахаар буцаагаад АНУ-д үргэлжлээд эдгээр үзмэрүүд гарах юм байна.
Жил гаруй хугацаанд АНУ-д аялж буй “Чингис хаан” үзэсгэлэнгээс олсон 150 сая орчим сая төгрөгийн орлогоор Үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын музей, Байгалийн түүхийн музей, Уран зургийн галерей гэсэн таван том музейн аюулгүй байдал дохиоллын системийг шинэчлэн тавьжээ. Мөн үзэсгэлэнгээс олсон орлогоор Монгол улсын музейнүүдэд хадгалагдаж байгаа түүхийн 500 гаруй үзмэр, өвийг багтаасан каталог хийж байгаа аж.