“Цогт тайж” киноны хоёр ангийг сэргээн завсарлах ажил үндсэндээ дуусч байгаа гэнэ. Наадмын өмнө тус киноны техникийн ажил хараахан дуусч, амжихгүй тул наадмын дараа сэргээгдсэн хувь нь буцаж ирэх юм байна. “Цогт тайж” киног сэргээн завсарлахдаа 35 мм-ын хальсан дээр буулгаж авахаар болон тоон тэмдэгт шилжүүлж дижитал хэлбэрт болгох гэсэн хоёр ажлыг төлөвлөөд одоогоор эхний ээлжид хальсан дээр буулгах ажил дуусах шатандаа орсон тул наадмын дараа эх орондоо ирэх аж. Харин хоёр дахь ажил буюу тоон тэмдэгт шилжүүлж дижитал хэлбэрт болгох ажил хийгдэж байгаа бөгөөд энэ оны сүүлээр юм уу ирэх оны эхээр дуусахаар төлөвлөгдсөн ажээ.
Мөн энэ үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр “Францын кино урлагийн академи руу явсан “Цогт тайж” киноны хувь бол эх хувь биш хуулбар нь. Харин эх хувь нь Үндэсний архивын газар хадгалагдаж байгаа” хэмээн онцолсон юм.