Цюрих хотын 31 настай тамирчин Самуэль Валери хайлайн төрөлд дэлхийн шинэ дээд амжилт тогтоон, Пилатусулын дээгүүр татсан 477 метрийн олсон дээгүүр явлаа. Түүнийг даган явсан Германы эквилибрист, экстремал тамирчин Лукас Ирмлер мөн дээд амжилтыг давтжээ.
Далайн төвшнөөс дээгүүр 2000 метрт “зугаалсан" залуус өмнөх дээд амжилтыг 30 метрээр ахиулжээ. Тэд тогтоосон амжилтаа үүгээр зогсоохгүй, 600 метрийн зам туулахаар төлөвлөөд байгаа аж.
Хайлайн төрөл нь слэклайн гэх өндөрт сул татсан утсан дээгүүр явдаг спортын нэг төрөл болдог. Аюул, эрсдэл ихтэй учраас тамирчид үргэлж баталгаат бэхэлгээ хэрэглэдэг байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР