Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 23-24-нд Узбекийн нийслэл Ташкент хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр сүүлийн гурван жил Монгол-БНХАУ-ОХУ-ын гурван талт уулзалтыг хийдэг уламжлал тогтоод гурав дахь жилээ болж байна. Энэ удаагийн гурван талт уулзалт маргааш буюу зургадугаар сарын 23-ны өдөр товлогджээ.
Гурван улсын тэргүүн нарын уулзалтаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш буюу Пүрэв гаригийн өглөө БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзана.
Энэ удаагийн гурван талт уулзалтын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Үүнд, Монгол улс, БНХАУ, ОХУ-ын хоорондын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр, Азийн автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай, мөн Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол улсын Гааль, Татварын ерөнхий газар, ОХУ-ын холбооны гаалийн алба, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээрийг байгуулах юм.
Гурван улсын тэргүүн нарын уулзалт Пүрэв гаригт Ташкентийн цагаар 16.20 цагт “Куксорай” цогцолборт болох бөгөөд залгуулаад гурван Ерөнхийлөгч баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.
Энэ удаагийн гурван талт уулзалтын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Үүнд, Монгол улс, БНХАУ, ОХУ-ын хоорондын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр, Азийн автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай, мөн Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол улсын Гааль, Татварын ерөнхий газар, ОХУ-ын холбооны гаалийн алба, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээрийг байгуулах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш буюу Пүрэв гаригийн өглөө БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзана.
Харин зургадугаар сарын 24-ний өдөр ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх юм. Ерөнхийлөгч хэлэх үгэндээ Монгол улс ажиглагчийн хувиар ШХАБ-ын үйл ажиллагаанд цаашид идэвхтэй оролцох, гишүүн болон ажиглагч орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар Монгол улсын байр суурийг илэрхийлэхээс гадна өөрийн улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлэл хийх юм.
/Сөүл, Инчон/