Хуучирсан мэдээ: 2016.06.22-нд нийтлэгдсэн

Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна. Энэ өдөр нар буцдаг. Уржнан шиг, өнгөрсөн жилийнх шиг нар буцсан өдрүүдэд бороо уйтгарлан зүсрэх нь сонин.

Энэ өдөр юмсын сүүдэр хамгийн богино болж харагддаг гэж ярьдаг. Учир нь, нар хамгийн өндөрт мандаж, маргаашнаас нь эхлээд хөөрөх цэг нь доошилдогтой холбоотой аж.

Шинжлэх ухааны ойлголтоор бол зургадугаар сарын 22-ны өдөр дэлхий нарнаас хамгийн хол буюу 152 сая км зайд очдог бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна. Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог ажээ.

Хойд туйлд энэ өдөр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид манддаг. Тиймээс ч зургадугаар сарын 22-ныг зуны туйлын өдөр ч гэж нэрлэдэг байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж