Бразилийн гоо бүсгүй дээрэмдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Бразилийн гоо бүсгүй дээрэмдүүлжээ

Гоо бүсгүйн тэмцээний ялагч Дебора Лайраг ням гаригт Сан Пауло хот дахь байрных  нь үүдэнд буу тулган дээрэмдэж зугатаасан гэнэ. Дээрэмчин этгээд цэвэрхэн дэгжин хувцасласан байсан бөгөөд бүсгүйн хэтэвч, бичиг баримт, гар утас болон зээлийн картыг нь цөлмөж орхисон гэж бүсгүй байцаалтын үеэр мэдэгдсэн байна. Дэгжин дээрэмчин Дебора Лайрагийн 2010 оны гоо бүсгүйн тэмцээний ялагчийн шагналд өгсөн машиныг унаж одсон ажээ. Бүсгүй энэ тухай “Twitter”-тээ “Би яг гэрийнхээ үүдэнд дээрэмдүүлчихсэндээ итгэж чадахгүй байна. Гэхдээ гэмт хэрэгтэн удахгүй баригдана гэж найдаж байна” гэж бичсэн гэнэ. Дебора Лайра гоо бүсгүйн титмээ энэ сарын 23-нд 2011 оны Бразилийн гоо бүсгүйн тэмцээний ялагчид шилжүүлэх юм.

 
Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж