Исинбаева IAAF-тай заргалдана

Хуучирсан мэдээ: 2016.06.22-нд нийтлэгдсэн

Исинбаева IAAF-тай заргалдана

Елена Исинбаева  Фото: Дмитрий Коротаев / «Коммерсантъ»

Тулгууртай харайлтын олимпийн хоёр удаагийн аварга Елена Исинбаева Олон улсын хөнгөн атлетикийн холбоог (IAAF) Лозанна хотын Спортын арбитрийн шүүхэд өгөхөөр  шийдсэн тухайгаа  "Р-Спорт" сонинд ярьжээ. Мөн ийм гомдлыг Оросын багийн бусад хэд хэдэн тамирчид гаргах бололтой. 

"ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах өнөөдөр олимпийн тоглолтод оролцохыг зөвшөөрсөн тамирчид ОХУ-ын  төрийн далбаан дор нэгдэж ирэх эрхтэй гэдгийг хэллээ. Бидний хувьд сайхан мэдээ байв. Гэхдээ бид хувь хүнийхээ зүгээс CAS-т гомдол гаргана. Бид Олимпийн тоглолтод өөрийн орныг  төлөөлж чадна гэдгээ харуулах болно” гэж 34 настай Елена Исинбаева эмэгтэй ярьжээ.

Тулгууртай харайлтын олимпийн хоёр удаагийн аварга Елена Исинбаева саяхан Оросын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 4,9 метрийн өндрийг давсан билээ.

Рио-де-Жанейрогийн олимпод оролцох өөрийн боломжийн талаар тэр ярихдаа “Би Цэнгэлдэх хүрээлэнд орж, тэмцээнд оролцож эхэлсний дараа л өөртөө бүрэн итгэлтэй болох байх. Өчигдрийн байдлаар би олимпод оролцохгүй гэсэн бодол давамгай байлаа. Харин өнөөдөр ОУОХ-ноос сайхан мэдээ ирлээ. Тиймээс миний бодол аажмаар өөрчлөгдөж байна. Ерөнхийдөө өдөр бүр өөр өөр мэдээ сонсч байгаа болохоор сэтгэлзүйн хувьд бид их сул байх болсон" хэмээжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж