4-6 сартай хүүхдэд зориулсан хоолны жор

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

4-6 сартай хүүхдэд зориулсан хоолны жор

ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮНЭЭС ЭРТ ГАРГАХ БУРУУ

Хүүхэд 6 сар хүртлээ эхийнхээ сүүг хүссэн цагтаа хөхөж байх хэрэгтэй. Гэхдээ 4 сараас нь эхлэн эхийн сүүний хажуугаар нэмэлт тэжээл, уураг өгч эхлэх нь зүйтэй. Харин 5-10 сар хүртэл тухайн хүүхдийн бие, насны онцлогоос хамаарч хоол хүнсний жорыг бага багаар өөрчилж болно. Гэсэн ч эхийн сүүг юугаар ч орлуулшгүй, хүүхэд нэг ой 5 сар хүртлээ хоолны хажуугаар эхийнхээ сүүг хөхөж байвал хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжил, өсөлт эрүүл чийрэг байдаг байна. Ингээд 4-6 сартай хүүхдэд хөхний сүүний хажуугаар ямар нэмэлт тэжээл, хоол өгч болох талаарх зөвлөгөөг хүргэе.

1. 4 сартай хүүхдийн шүд ургаагүй, улаан буулиараа байх эсвэл дөнгөж ургаж эхэлж байдаг учраас энэ насны хүүхдэд шинэхэн жимс жимсгэнэ, хүнсний ногооны нухаш, зутан, тараг, каш, өндөгний шар зэргийг бага багаар идүүлж сургах хэрэгтэй.

2. Хэрвээ таны хүүхэд 4-өөс дээш сартай хөхний сүүнээсээ гарсан бол шинэхэн өндгийг чанаад өндөгний шарыг 8 тэнцүү хэсэгт хуваасны 1-ийг нухаж хүүхдэдээ өгч байгаарай. Ингээд өдрөөс өдөрт өндөгний шарын хэмжээг бага багаар нэмж идүүлээрэй. Ингэснээр эрт сүүнээсээ гарсан хүүхдийн уураг, тэжээлийн дутагдлыг нөхдөг.

3. Мөн тасалгааны температурт хадгалсан органик таргыг хүүхдийн аманд таарсан жижиг халбагаар бага багаар идүүлж сургах хэрэгтэй. Тараг уулгах нь хүүхдийг кальцины дутагдлаас сэргийлдэг.

4. Цэвэр жимсний нухаш, сок, жимсний шүүсийг 4-6 сартай нярайд уулгаж байх хэрэгтэй. Жимсэнд хүүхдэд хэрэгцээтэй олон амин дэм, шим тэжээл агуулагддаг. Алим, банана, тоор, лийр зэрэг жимснүүдээр нухаш хийхэд тохиромжтой.

5. Энэ насны хүүхдэд хамгийн хэрэгтэй нэмэлт хоол бол луувангийн нухаш юм. Лууван нь А амин дэмээр баялаг бөгөөд хүүхдийн нүдний харааг сайжруулан, өсөлтийг дэмжиж, дархлааг эрчимжүүлдэг.

ЭХ СУРВАЛЖ: WWW.1000JOR.MN

BABY.MINU.MN

FACEBOOK.COM/BABY.MINU.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж