АТР шагналын сангаа нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

АТР шагналын сангаа нэмлээ

АТР буюу Мэргэжлийн эрэгтэй талбайн теннисчдийн холбооноос ATP World Tour тэмцээнүүдийн шагналын санг өсгөх шийдвэр гаргасан байна. Ингэснээр 2014 он болтол жилийн туршид зохиогдох нийт тэмцээний шагналын сан 90 сая ам.доллараар нэмэгдэх гэнэ. 2009 оноос эхлэн Лондон хотын О2 аренад зохиогдох болсон АТР-гийн улирлын сүүлийн тэмцээн болох World Tour Finals тэмцээний шагналын сан л гэхэд 30 хувиар нэмэгдэж, тус тэмцээнд оролцох шилдэг найман тамирчин 6.5 сая ам.долларын мөнгөн шагнал гардах болж байна. Харин Цинциннати, Парис болон Шанхай хотод болдог Masters 1000 ангилалд багтах есөн тэмцээний шагнал есөн хувиар нэмэгджээ. Гэхдээ энэхүү шагналын сангийн нэмэгдэл нь талбайн теннисний ертөнцийн хамгийн том, чухал дөрвөн тэмцээн болох “Их дуулга”-ын Австралийн, АНУ-ын, Францын нээлттэй тэмцээнүүд болон Уимбльдонд хамаарахгүй юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж