Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0.1 хувь хүртэл агшиж, өрхийн орлого оны эхний дөрвөн улиралд 92 мянган төгрөг буюу 9.8 хувиар буурч 849.5 мянган төгрөг болсон гээд таагүй мэдээ ар араасаа цуварч байна. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатар Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэдтэй уулзаж, сүүлийн дөрвөн жилд зарлага нь орлогоосоо давсан өрхийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаар санал солилцлоо. Ардчилсан нам засгийн эрхийг барьсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол хүнд ногдох өр 15 саяд хүрчээ. 2012 онд 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлтийг дөрвөн жилийн дотор 0.1 хувь руу унагасан байна. Улсын эдийн засаг ингэж элгээрээ хэвтэх тусам иргэдийн амьжиргаа, тэдний олох орлого буурсаар байгааг иргэд онцолж байна.
Орлогоосоо давсан өрхийн зарлагыг тогтоох барихын тулд иргэдэд тогтвортой ажлын байр шаардлагатай байгаа аж. Ялангуяа орон нутагт амьдрах иргэдийн дунд ажилгүйдэл нэмэгдэж байгаа аж. Энэ оны эхний улиралд ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрснийг өнгөрсөн сард Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээлсэн. Ингэснээр ажилгүйдэл туйлдаа хүрч, түүхэн дээд хязгаарыг давж байгаа юм.
Хувиараа бизнес эрхлэгчдийн борлуулалт хасах дүнтэй гарч, ажилтай иргэдийн тогтмол орлого хумигдсан энэ үед МАН хөдөө аж ахуйд тулгуурласан үйлдвэрүүдийг байгуулж ажилгүй иргэдээ ажлын байртай болгон хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийн тогтвортой өсөлтийг бий болгоно гэж төлөвлөжээ. Энэ талаар УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатар “2013 онд хамгийн өндөр орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээ хамгийн бага орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээнээс 8.3 дахин өндөр байсан. Гэтэл эдийн засгийн хямралаас үүдэн баян хоосны ялгаа нэмэгдэж, бага орлоготой өрхийн хэрэглээ хумигдаж байхад өнгөрсөн хугацаанд эх баригч нам иргэнээ бодсон бодлого шийдвэр гаргаагүй гэж орон нутгийн иргэд шүүмжилж байна” гэлээ.
Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Я.Содбаатарын сонгуулийн штаб