Галт тэрэгний ослоор 33 хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Галт тэрэгний ослоор 33 хүн үрэгджээ

Энэтхэгийн хойд хэсэг Юттар Прадеш мужид Пүрэв гаригийн өглөө 02.00 цагт автобус галт тэрэгтэй мөргөлдөж 33 хүн амиа алдаж, 17 хүн гэмтэж бэртсэн байна. Осол болох үеэр автобус зорчигчдоо дөнгөж суулган төмөр замын хамгаалалтгүй гармыг нэвтрэх гэж явсан бөгөөд энэ үед Матура Чапрагийн хурдан галт тэрэг эрчээрээ ирж мөргөжээ.

Энэтхэгийн нүсэр том төмөр замын сүлжээгээр өдөрт хэдэн зуун мянган хүн үйлчлүүлдэг ч тус улсын төмөр зам аюулгүй байдлын стандартыг мөрддөгүйгээрээ дэлхийд толгой цохидог. 2009-2010 онд Энэтхэг улсад төмөр замын 110 осол гарсан бол 2008-2009 онд 115 галт тэрэг осолдсон гэсэн тоо баримт байдаг ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж