Дуучин Ц.Амарбаяр буюу ноён Бондгорыг УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн гэх мэдээлэл тархжээ. Гэвч Бондгор дуучин үүнийг үгүйсгэж байна. УИХ-ын 70 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж буй Ч.Амарбаяртай андууран ийм мэдээлэл цацагдсан гэж тэрбээр залруулжээ.
Харин дуучин Ц.Амарбаяр сонгогчдод, тэр дундаа залуу сонгогчдод хандан "Саналаа битгий худалдаарай" нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болгожээ.
Д.ЦЭЦ