Нийслэлийн Ардчилсан намаас Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 36-р тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Цэрэнг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг гүтгэсэн хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тухай өмнө нь мэдээлэл түгсэн.
Тэгвэл цагдаагийнхан Б.Цэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Нийслэлийн АН-ын хуульч Р.Батцогтын тайлбарласнаар Б.Цэрэн нь "Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшор дансаараа 800 ам.долларын гүйлгээ оруулж, гаргасан, оффшор компани нь уул уурхайн 12 лиценз эзэмшдэг” гэх мэтээр худал ташаа мэдээлэл түгээж, бусдыг гүтгэсэн хэрэгт холбогдоод буй гэнэ.
Цагдаагийнхан түүнээс мэдүүлэг, тайлбар авах гэсэн боловч хаана байгаа нь тодорхойгүй, оршин суугаа хаягтаа байхгүй, утас нь ч холбогдохгүй байгаа гэж эх сурвалж хэллээ. Тиймээс түүнийг зориудаар хүн гүтгэсэн хэрэг үйлдчихээд, оргон зайлсан гэж үзэх нэгэн ч байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн АН-ын хуульч Р.Батцогт