Ардчилсан намын сонгуулийн хөзөр

Хуучирсан мэдээ: 2016.06.22-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын сонгуулийн хөзөр

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход долоо хоног үлдэж, шинэ парламентыг бүрдүүлэх 76 гишүүн тодрох хугацаа хаяанд ирлээ. Сонгогчдын сонголтод хүчтэй нөлөө үзүүлж ирсэн “зэвсэг” бол сонгуулийн мөрийн хөтөлбөр.

Эрх баригч хүчний 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг шинжвэл  ирэх дөрвөн жилд аж үйлдвэржүүлэх аяныг улс даяар өрнүүлж, монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлон ажил эрхлэгчдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Үйлдвэржилтээр дамжуулж экспортоос олох орлого 2020 онд 2 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоог ч гаргасан байна.

Аж үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд монголчуудын 20 жилийн мөрөөдөл болсон нефть боловсруулах, зэс хайлуулах, ган хайлуулах үйлдвэрүүд баригдана. Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын нефтийн хэрэглээ гаднаас хамааралгүй болох бол зэс хайлуулах үйлдвэр баригдсанаар Оюутолгойн зэсээс алтыг нь ялгаж авна.

Дэлхийн аль ч жишгээр үйлдвэржилтийг дагаж мянга, мянган ажлын байр шинээр бий болдог. Энэ утгаараа иргэдээ, ажилтай орлоготой байлгах зорилго ч давхар биеллээ олохоор байгаа юм.

Эрх баригч хүчний 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг шинжвэл  ирэх дөрвөн жилд аж үйлдвэржүүлэх аяныг улс даяар өрнүүлж, монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлон ажил эрхлэгчдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Аж үйлдвэржүүлэх бодлого зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй хөдөө аж ахуйн салбарыг ч онилох нь. Учир нь эрх баригч хүчин малчдыг үйлдвэрлэгч хэмээн харж байна. Ингэснээр Монголын эдийн засгийг олон тулгуурт эдийн засаг болгон өөрчлөх зорилт биеллээ олох юм.

Мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь бодитоор хүртэхийн тулд малчин бүр үйлдвэрлэгч болно. Өрхийн үйлдвэрлэлийн төвшинд яваа бизнесийг нь фермерийн түвшинд хүргэж томруулах нь.  Үйлдвэрлэл томорсон нөхцөлд хүртэх ашиг нь малчиндаа ч, улсынхаа эдийн засагт ч эерэг өөрчлөлт дагуулах юм. Зарим суурь ажлууд ч өнгөрсөн хугацаанд хийгдсэн. Тухайлбал, малчны зээл жилийн 30 хувийн хүүтэй байсан бол өнөөдөр 10 хувь болж, хүүгийн дарамт нь гурав дахин буурсан. Ийн буурснаар малчны зээлийн сарын хүү 0.8 хувьтай тэнцэж байна.

Уг хөтөлбөрт “Сайн малчин” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нь мянга, мянган малчин зээл авч бизнес хийх итгэлтэй болгож буй болов уу.

Цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргейжийн эрх зүйн орчинг бүрдүүлж, экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, хөдөө аж ахуйн салбарын эрчимтэй хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлснээр үргэлжлэх болж байна. 

Үйлдвэржилтээр дамжуулж экспортоос олох орлого 2020 онд 2 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоог ч гаргасан байна.

“Ахиулан хийх ажил их” уриатайгаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцож байгаа Ардчилсан намын мөрийн хөтөлбөр нь 2012 онд дэвшүүлж байсан “Монгол хүн-2020” хөтөлбөрийнх нь үргэлжлэл хэмээн тодорхойлж болохуйц байгаа юм. Тухайн үед “Монгол хүн-2020” хөтөлбөр тунхагийн шинжтэй байсан ч өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажил нь монголчуудыг хийж бүтээж чадах улс гэдгийг харуулсан.   

Хадаасаа үйлдвэрлэж чадахгүй 20 жилийг ардаа хийсэн монголчууд өнгөрсөн жилээс дотооддоо энэ төрлийн бүтээгдэхүүнийг хийдэг болсон нь монгол хүн бүтээгч болж буйн бодит жишээ.

Барилгын түүхий эд болсон цемент, арматур төмрийг хэдэн мянган тонноор нь Эрээнээс импортолдог байсан цуваа Ардчилсан намаас хэрэгжүүлсэн “Монгол хүн-2020” бодлогын дүнд мөн татарсан. Одоо Монгол Улс дээрх нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авах шаардлагагүй, эсрэгээрээ экспортлох бололцоо бүрдсэн байна.

Мөн дөрвөн жилийн өмнө “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээл хэрэгжүүлнэ гэхэд “Мөрөөдөл ярьж байна” гэж шүүмжлэх хүн цөөнгүй л байсан. Гэтэл 2013 оны зургаадугаар сараас эхэлсэн эрчээ авсан эл хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айл орон сууцтай болж, түүнийг дагаж барилгын салбар ч хөгжсөн.

Энэ бодлогоо эрх баригч хүчин ирэх дөрвөн жилд улам төгөлдөржүүлнэ. Дахин төлөвлөлт үргэлжилж, газраа орон сууцаар солих бодлого үргэлжлэх бол “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд инженерийн дэд бүтцийг хашаандаа татан орон сууцанд амьдарч байгаа иргэдээс дутахааргүй тохилог нөхцөлд усаа, дулаанаа шийдэх бололцоог олгож байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж