Сүүлийн үед фитнесс төхөөрөмжүүд ихээр зах зээлд нэвтрэх болсон. Энэ бүтээгдэхүүн нь алхалт тоолох, гүйсэн замын уртыг хэмжих, “шатаасан” илчлэгийг тооцоолох зэрэг үндсэн хэдэн цэстэй ба бренд тус бүр өөр өөрийн гэсэн нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгодог. Фитнесс бугуйвч, ухаалаг цаг гэх мэт эдгээр төхөөрөмжүүдийг авалгүйгээр зүгээр л дасгал хийхдээ өмсөх пүүзээрээ дээрх үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой болжээ.
Энэ бол өмнөд хөрш хятадын Lenovo компанийн бүтээсэн ухаалаг пүүз юм. Энэхүү ухаалаг пүүз нь уланд суурилуулсан мэдрэгч чипийн тусламжтайгаар өмссөн эзнийхээ алхалтыг тоолж, явж буй замыг хэмжих зэргээр фитнес туслахын үүргийг гүйцэтгэнэ.
Гэхдээ энэ ухаалаг пүүзийг хэзээнээс худалдаанд гаргах тухай компанийн зүгээс албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.
Т.МӨНХ