Их Британийн парламент өчигдөр бусдын гарт амиа алдсан доод танхимын улстөрч Жо Коксын дурсгалыг хүндэтгэх тусгай уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтын үеэр тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон нулимс унаган эмгэнэлийн үг хэлсэн байна.
Тэрбээр парламентын гишүүдэд хандан “Хөдөлмөрийн намын гишүүн Жо Коксын аминд халдсан уй гашуу бидэнд нүүрлэлээ. Цаашдаа өнөөдрөөс ч илүү эв нэгдэлтэй байцгаая” хэмээн уриалсан байна.
Энэ үеэр парламентын танхимд талийгаач бүсгүйн нөхөр гурав болон таван настай бага насны хоёр хүүхдээ дагуулсан ирсэн байжээ. Тэдний дунд халаасан дахь алчуураа гарган нулимсаа арчих гишүүд ч мөн байсан гэнэ. Харин Жо Коксын сууж байсан сандалд цагаан сарнай цэцгийг тавьсан байх бөгөөд Хөдөлмөрийн намын бэлгэдэл улаан цэцгийг ч мөн тавьжээ.
Б.ДАВАА