Дотоодын шилжин суурьшигчид гэгдэх дүрвэгчдийн тоо дэлхийн түүхэнд анх удаагаа 60 сая хүнээс дээш давлаа.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Дээд комиссарын газрын мэдээгээр зайлшгүйн эрхэнд шилжин дүрвэсэн хүмүүсийн тоо 2015 онд 65,5 сая болжээ.
Өмнөх 2014 онтой нь харьцуулахад тэдний тоо 5,8 хүнээр нэмэгдсэн байна. Сая нийтлэгдсэн илтгэлд дүрвэгсэд ба дотоодын шилжин суугчдын тоо нийлээд 60 саяаас хэзээ ч давж байсангүй.
Аргагүйн эрхэнд дүрвэсэн хүмүүсийн тал гаруй (54%) нь Сири, Афганистан, Сомали зэрэг орнуудын иргэд байв. Шинжээчдийн үнэлгээгээр, Сирийн Арабын улсаас бараг таван сая хүн дүрвэжээ. 2011 оны дайны эхнээс дүрвэсэн сиричуудын тоо 11,7 сая хүн болоод байна.
Дэлхийн 113 дахь хүн бүр нь дүрвэгч буюу дотоодын шилжигчид байгаа бөгөөд аргагүйн эрхэнд нүүгчдийн тоо нь Франц мэтийн орнуудын хүн амтай тэнцэж байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР