1. ШУДАРГА ХҮН
Монголын өнөөгийн улс төр, төрийн түшээдэд шударга зан чанар ихэд үгүйлэгдэж байгааг олон нийт шүүмжлэн ярьдаг билээ. Тэгвэл шударга зан Ж.Энхбаярт хангалттай бий хэмээн сонгогч, олон нийт төдийгүй УИХ-ын танхимд тохой залган суугаа нөхөд нь хэлдэг. Тэрбээр УИХ-д хоёронтаа сонгогдож, Батлан хамгаалахын сайдын алба хашиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхдаа ч шударга түшээ гэдэг үнэлгээг иргэд төдийгүй хамтран зүтгэгчдээсээ авсан юм. Цэгц шулуун зан, аливаад шударга ханддаг түүний энэ чанарыг Ардчилсан намынхан хүртэл үнэлдэг, хүндэлдэг.
2. БИЕ ГЭРЭЭ ЗАССАН ХҮН
Их хүссэн хүнийг төрд бүү ойртуул гэдэг. Харамсалтай нь гэрээ битгий хэл биеэ засаагүй хүмүүс төр лүү зүтгэж буй нь Монголын өнөөгийн нийгмийн эмгэнэл. Өвгөдийн энэ сургааль, эрх ашгийн зөв эрэмбээр явж буй хүний нэг нь Ж.Энхбаяр. Түүнд ахуйн шунал үгүй. Тэрбээр Гаалийн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж байсан нэгэн. Шударга бус, авлигад өртөмтгий хэмээн муу нэр дагалдаж явдаг дээрх хоёр газарт ажиллаж байхдаа ч элдэв муу зүйлд холбогдолгүй нэр цэвэр явсан юм.
3. МЭРГЭШСЭН ТӨРИЙН ТҮШЭЭ
Аль ч улсын парламент улс орныхоо гол гол асуудлаар мэргэшсэн төрийн түшээдтэй байдаг. Тэднийг бас бодлогоор бэлтгэдэг. Манай УИХ-д хуулийн асуудлаар гэхэд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцанг, эдийн засгийн тухайд Р.Амаржаргал, Ч.Хүрэлбаатарыг илүү сонсдог. Яг үүнтэй нэгэн адил батлан хамгаалах, аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр хүний өөрийн бүх намынханд төдийгүй салбарт нь хүлээн зөвшөөрөгдсөн төрийн түшээ бол Ж.Энхбаяр юм.
4. БҮТЭЭГЧ ХҮН
Ж.Энхбаяр цэргийн дээд сургуульд сурч, МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Тэрбээр мэдлэг, мэргэжлээ ахиулж Англи, Японд сурч, бизнесийн удирдлагын чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан юм. Ж.Энхбаяр бол бүтээгч хүн. Тэрбээр газар тариалан, мал аж ахуй гээд бизнесийн салбарт чамгүй амжилт олж, түүнийг нь гэр бүл, хамтран зүтгэгчид нь үргэлжлүүлж байна.
5. ИТГЭЛ ДААХ ХҮН
Монголчууд аливаа хүнийг хэн бэ гэдгийг мэдэхийн тулд удам судрыг нь хардаг. Энэ үүднээс үзвэл Ж.Энхбаяр төр, нийгмийн зүтгэлтэн Ш.Жадамба агсны хүү гэдгээрээ удам сайтай, сайн аавын нэрийг сэвтээхгүй гэсэн зүрхэн тангарагтай нэгэн. Үүгээрээ олны итгэлийг даадаг.
Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 50-р тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаярын штаб