
Индонези нь Австралийн мал, махны хамгийн том зах зээл бөгөөд тус улсад жилд 320 сая ам.долларын экспортын худалдаа хийдэг байна. Индонезийн эрх баригчид Австралийн шүүмжлэлийг эрс няцааж, нядалгааны газрууд мал адгуусыг харгислан тамладаг гэдгийг үгүйсгэсэн юм. Харин Австрали, Индонезийн худалдааны төлөөлөгчид амьтадтай зүй бусаар харьцахын эсрэг үйл ажиллагаанд зөвшилцөлд хүрч чадсанаар экспортын хоригийг цуцалж байгаа ажээ. Австралийн амьтдын эрхийг хамгаалах байгууллага Индонезийн мал импортлогчдоос мал адгуусыг зүй бусаар харгислан нядлахаа зогсоохыг шаардсан юм. Австралийн телевизээр цацсан баримтат бичлэгт Индонезийн мал нядалгааны газруудын нүд халтирам дүр зургийг үзүүлжээ. Яс арьс болтлоо турсан, өвчтэй мал адгуусыг заазалж буй бичлэг олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, амьтны эрхийг хамгаалагчдыг яаралтай арга хэмжээ авахад хүргэсэн юм.
Н.Энх