Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж аймгуудад хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж аймгуудад хүргэгджээ

Саналын хуудас хэвлүүлэх, санал тоолох техник төхөөрөмж шалган баталгаажуулах ажил дууссан талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар, бүх аймагт саналын хуудас, санал тоолох техник төхөөрөмж тус тус хүргэгдсэн байна. Нийслэлийн дүүргүүдэд тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажил ойрын өдрүүдэд дуусах аж.

Саналын хуудас хэвлэх, хүлээлцэх болон санал тоолох техник төхөөрөмжийг нэгбүрчлэн шалгаж баталгаажуулахаас эхлээд тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажил саадгүй хэвийн үргэлжилж байгаа юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж