Харин бүтэн 25 жил өнгөрсний дараа 1996 оны бүүдгэр нэгэн өдөр цагдаа нар тэдний гэрлүү утасдаж, эхнэрийнх нь цогцос олдлоо хэмээн мэдэгджээ. Цогцсыг оршуулсан тэр цагаас хойш хүүхдүүд нь ээжийгээ, нөхөр нь эхнэрийгээ өнгөрсөн гэдэгт бүрэн дүүрэн биш ч гэлээ итгэхээс өөр аргагүй байсаар дахин 12 жил өнгөрчээ. Гэвч эрлийн үзүүр мухардаагүй, сэтгэлийн аргамжаа тасраагүй гэр бүл 2009 онд цогцосны үлдэгдэлд ДНК-ийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд шинжилгээний хариу саяхан буюу өнгөрсөн долоо хоногт гарч, тэдний хүсэн хүлээж байсан хариултыг өгч, цогцос хатагтай Хүүдийнх биш болох нь тогтоогдсон байна. Ингээд цагдаа нар дахин эрлээ эхлүүлж, алга болсон бүсгүйг овог нэр, төрсөн он сар өдрөөр нь хайж эхэлсэн бөгөөд удаа ч үгүй хатагтай Хүүдийг Флорида мужаас эсэн мэнд олжээ. Хатагтай Хүүд өдгөө нас дээр гарч, 84 хүрсэн ба өнгөрсөн хугацаанд гэр бүлээ хайж сураглаж байсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Харин ээжийгээ эсэн мэнд олсон хүүхдүүд нь эргэж хамтдаа амьдрах хүсэлтэй байгаа ба тун удахгүй төрсөн ээжтэйгээ 41 жилийн дараа уулзахаар тэсэн ядан хүлээж суугаа ажээ.
41 жилийн өмнө алга болсон эмэгтэй олджээ
АНУ-ын Иллинойс мужийн Гэйлсбург хотын иргэн Грейс Кивисто 41 жилийн дараа нас барсан гэж бодож байсан ээжийгээ эсэн мэнд олжээ. 1970 онд Кивистогийн ээж Лула Кора Хүүд нөхөртэйгөө муудалцаад гэрээсээ гарснаасаа хойш эргэж ирээгүй аж. Алга болсон хатагтай Хүүд нөхөр, 14 хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан бөгөөд тэрээр бага зэрэг сэтгэцийн гажигтай байсны зэрэгцээ хэд хэдэн удаа нөхрөөсөө салж, буцаж нийлж байжээ. Харин хамгийн сүүлд нөхөртэйгөө муудалцаад гэрээсээ гарснаасаа хойш дахин эргэж ирээгүй бөгөөд нөхөр, хүүхдүүд нь түүнийг хаа сайгүй эрж хайгаад олоогүй юмсанж.
Б.Энх