Усан цахилгаан станцын ойролцоох айлуудыг нүүлгэнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

Усан цахилгаан станцын ойролцоох айлуудыг нүүлгэнэ

Завхан гол үерлэснээс болж, Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байрлах “Тайшир-Гуулин” усан цахилгаан станцын усан сан дүүрчээ. Энэ оны зургадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн “Тайшир-Гуулин” усан цахилгаан станцын усан сан дүүрэх болсон бөгөөд өчигдрөөс эхлэн далангийн ус халигчаар ус их хэмжээгээр даван урсах болжээ. Үерлэсэн усны төвшин 40-75 см-т хүрчээ. Үүнээс үүдэн тус станцын “Гэгээн” нууранд үржиж буй загас ихээр үхэж байгаа тухай мэдээлэл хөдөө орон нутгаас ирсэн байна.

Мэдээллийн дагуу Говь-Алтай аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, хамтарсан ажлын хэсэг гарган Жаргалан, Тайшир сумын голын ай саваар нутаглаж буй айл өрх, малыг яаралтай нүүлгэн шилжүүлэх, станцын усан сангийн эрчийг бууруулах зорилгоор нэмэлт генераторуудыг ажлуулахаар болсон байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж