Мексикт гарсан мөргөлдөөний үеэр 8 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

Мексикт гарсан мөргөлдөөний үеэр 8 хүн амь үрэгджээ

Мексикийн Засгийн газрын мэдээллэсэнээр өнгөрөгч ням гарагт буюу зургадугаар сарын 19ны өдөр Мексикийн Oaxaca мужид багш нар болон цагдаагийн албан хаагчдын дунд мөргөлдөөн болжээ.

Мөргөлдөөний шалтгаан нь тус улсын Засгийн газраас боловсруулсан боловсролын шинэчлэл болон мөн үүсээд буй авилгалын асуудалтай холбоотойгоор Багш нарын холбооны гишүүд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Боловсролын шинэчлэлд тусгагдсан багш нарын хөдөлмөр, гүйцэтгэлийг үнэлэх шинэ арга механизм нэвтрүүлсэн нь бослогын гол шалтгаан болжээ.

Ruben Nunez Мексикийн засгийн газраас боловсруулсан бодлогыг эсэргүүцсэн бослогын толгойлогч

Босогчид долоо хоногийн турш жагсахдаа Мексик хот болон Oaxaca мужийг холбосон хурдны замын хөдөлгөөнийг хаасан байна. Албаны хүмүүсийн мэдээллэж буйгаар цагдаа нар тайван замаар бослогыг зогсоож,замыг чөлөөлөх гэсэн боловч үл таних буу барьсан этгээдүүд замын хоёр талаас гал нээжээ.

Уг халдагад нийт 53 гэмгүй иргэд, 55 цагдаагийн албан хаагчид шархдан, 21 хүн баривчлагджээ. Энэ үеэр найман хүн амь үрэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC, CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж