18 мянган сонгогч “царцааны нүүдэл” хийжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.21-нд нийтлэгдсэн

18 мянган сонгогч “царцааны нүүдэл” хийжээ

УИХ-ын гишүүн Су.Батболд МАН-ын байранд сонгуулийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

УИХ-ын сонгууль болохоос 60 хоногийн өмнө засаг захиргааны шилжилт хөдөлгөөн буюу иргэний үнэмлэх дээрх гэрийн хаягаа шилжүүлэхийг түр зогсоосон. Харин сонгогчийн шилжилт хөдөлгөөн буюу өөрийн санал өгөх тойргоос өөр тойрогт шилжиж санал өгөхийг хязгаарлах заалт Сонгуулийн тухай хуульд ороогүй. Ингэхдээ сонгууль болохоос 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой аж.    

Тэрээр хэлэхдээ “Өчигдөр өглөөний 11 цагийн байдлаар Улсын бүртгэл, статистикийн газраас авсан мэдээллээр улсын хэмжээнд 18 мянга 63 сонгогч шилжилт хөдөлгөөн хийсэн байна. 600-аас дээш буюу их хэмжээний тоогоор шилжиж очсон аймгуудаас дурдвал:

– Архангай аймаг 1341,

– Баянхонгор 2059,

– Дархан-Уул аймаг 694,

– Дундговь аймаг 772,

– Завхан аймаг 600,

– Сэлэнгэ аймаг 631 ,

– Төв аймагт 836 ,

– Увс аймаг 3237,

– Ховд аймаг 717,

– Хөвсгөл 2943,

– Өвөрхангай 837 сонгогч шилжсэн байна” гэлээ.

Сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийхдээ тухайн иргэн өөрийн биеэр очиж мэдэгдэх ёстой. Гэтэл хөдөө орон нутагт өөрийн биеэр очоогүй бие төлөөлөгч 100 орчим хүний иргэний үнэмлэх авч очоод шилжилт хөдөлгөөн хийлгэж байна гэж Су.Батболд гишүүн тодотгосон юм.

“Хоёрдугаарт, Япон улсад олон тооны дадлагажигч гаргана гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ нь Арчилсан нам сонгуулиас өмнө амлалт өгч, хууль зөрчиж байгаа явдал юм. Гэтэл Японд дадлагажигч явуулдаг ажлыг ТББ, хувийн хэвшлийнхэн хийдэг. Тиймээс Засгийн газар амлалтаа зогсоож, хүмүүсийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулахыг болих хэрэгтэй” гэсэн юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж